ХЭРЭГЛЭГЧИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН БОДЛОГО
ЭНЭХҮҮ ХЭРЭГЛЭГЧИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН БОДЛОГООР ТАНЫ ONDO ВЭБ САЙТ, ONDO АППЛИКЕЙШНЭЭР ДАМЖУУЛАН ИЛГЭЭСЭН БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ӨГСӨН МЭДЭЭЛЛИЙГ НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ, ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ ЦУГЛУУЛАХ, АШИГЛАХ, ДАМЖУУЛАХ УСТГАХ ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХ ТУЛ ТА НЭГ БҮРЧЛЭН УНШИЖ ТАНИЛЦАЖ, ӨӨРИЙН ЗӨВШӨӨРӨЛ, БАТАЛГААГ ӨГНӨ ҮҮ.
  1. Нэг. Нийтлэг үндэслэл
    1. ONDO вэб сайт, ONDO аппликейшн (цаашид “вэб сайт, апп” гэх)-ийг ашигласан тохиолдолд Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, боловсруулах, хадгалах, дамжуулах, устгахтай холбоотой харилцааг энэхүү Хэрэглэгчийн хувийн мэдээллийн бодлогоор зохицуулна.
    2. Ондо ХХК (цаашид “Ондо” гэх)-ийг “Мэдээлэл хариуцагч" гэж, Хэрэглэгчийг “Мэдээллийн эзэн” гэж тус тус үзнэ.
    3. Ондо нь мэдээллийг цуглуулах, ашиглах, боловсруулах, дамжуулах, устгахдаа Хэрэглэгчээс зөвшөөрөл авна.
    4. Ондо-гийн Үйлчилгээний нөхцөл болон энэхүү хувийн мэдээллийн бодлогыг уншиж танилцан, зөвшөөрч байгаа аливаа үйлдэл хийснийг “ОЙЛГОЖ, САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР ЗӨВШӨӨРСӨН” хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
    5. Ондо нь хуульд заасан үндэслэлээр Хэрэглэгчийн мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэйг Хэрэглэгч ойлгож зөвшөөрч байна.
    6. Хэрэглэгч төхөөрөмж дээрх өөрийн нэвтрэх нэр, нууц үг, бусад мэдээллийг хамгаалах үүрэгтэй бөгөөд тийнхүү хамгаалах үүрэгтээ хайнга хандсан, санаатай болон болгоомжгүй хэлбэрээр бусдад өөрийн төхөөрөмж, түүний нууц үг, төхөөрөмж дээрх аливаа мэдээллийг алдсан, энэхүү Гэрээнд заасан үйлчилгээг бусдад ашиглуулах боломж бүрдүүлснээс үүсэх аливаа хариуцлагыг Хэрэглэгч дангаар хариуцах ба Үйлчилгээ үзүүлэгч ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.
    7. Ондо нь Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулах, боловсруулах үүргийг гэрээний үндсэн дээр мэдээлэл боловсруулагчид шилжүүлж болно.
  2. Хоёр. Хэрэглэгчийн хувийн мэдээлэл
    1. Хэрэглэгчийн дараах мэдээлэл нь дангаар болон хамтдаа хэрэглэгчийн хувийн мэдээлэлд хамаарна:
      1. регистрийн дугаар;
      2. иргэний бүртгэлийн дугаар;
      3. хүний эцэг /эх/-ийн нэр болон өөрийн нэр (хуулийн этгээд бол оноосон нэр);
      4. оршин суух газрын хаяг, байршил;
      5. хүний биометрик мэдээлэл;
      6. төхөөрөмжийн мэдээлэл;
      7. хуульд заасан бусад.
  3. Гурав. Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах,дамжуулах, устгахад баримтлах зарчим
    1. Ондо Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, дамжуулах, устгахад дараах зарчмыг баримтална:
      1. хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх;
      2. хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;
      3. ялгаварлан гадуурхахгүй байх;
      4. хэрэглэгчийн зөвшөөрлийн дагуу цуглуулах, боловсруулах, ашиглах.
  4. Дөрөв. Хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах
    1. Ондо дараах тохиолдолд хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулна:
      1. вэб сайт, апп-ийг ашиглан хэрэглэгчээр бүртгүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээ авч байх үед;
      2. бичгээр гэрээ байгуулах үед;
      3. Хэрэглэгчтэй харилцах төвөөр үйлчлүүлэх үед;
      4. хуульд заасан бусад үндэслэлээр.
  5. Тав. Хэрэглэгчийн хувийн мэдээллийг ашиглах, боловсруулах
    1. Ондо нь Хэрэглэгчийг бүртгэхдээ хэрэглэгчийн мэдээллийг, танилт нэвтрүүлэлтийн арга, технологи ашиглан баталгаажуулна.
    2. Ондо нь шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, төлбөрийн талаар мэдээллийг хүргүүлэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх зорилгоор Хэрэглэгчийн мэдээллийг ашиглаж, боловсруулж болно.
    3. Ондо нь гэрээний хүчин төгөлдөр хугацаанд, гэрээ дуусгавар болсноос хойш гэрээний үүргийн биелэлтийг хангахтай холбоотой үүсэх шаардах эрхийг хэрэгжүүлэх эсхүл хууль тогтоомжид заасан хугацаанд хүний хувийн мэдээллийг боловсруулж, ашиглах эрхтэй байна.
    4. Ондо нь Хэрэглэгчийн мэдээллийг хиймэл оюун ухаан ашиглан хэрэглэгчийн зан төлөв, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, судалгаа хийх зорилгоор боловсруулан ашиглаж болно.
  6. Зургаа. Хэрэглэгчийн хувийн мэдээллийг дамжуулах
    1. Ондо нь хууль тогтоомжид заасан үндэслэлээр, төрийн эрх бүхий байгууллагын шаардлагаар, мөнгө угаах терроризм болон онц ноцтой гэмт хэрэгтэнг илрүүлэх зэрэг зорилгоор Хэрэглэгчийн мэдээллийг холбогдох төрийн байгууллагад дамжуулж болохыг Хэрэглэгч Ойлгож, зөвшөөрч байна.
    2. Ондо нь Хэрэглэгчийн мэдээллийг шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, төлбөрийн талаар мэдээллийг хүргүүлэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх зорилгоор гуравдагч этгээдэд дамжуулан өгөх зөвшөөрлийг Хэрэглэгч Ойлгож, САЙН ДУРЫН үндсэн дээр зөвшөөрч байна.
    3. Энэхүү Хэрэглэгчийн хувийн мэдээллийн бодлогын 6.1, 6.2.д зааснаас бусад тохиолдолд Хэрэглэгчийн зөвшөөрлийг авч дамжуулна.
  7. Долоо. Хэрэглэгчийн хувийн мэдээлэлд өөрчлөлт оруулах, устгах
    1. Хэрэглэгч өөрийн мэдээлэлд өөрчлөлт оруулах, устгуулахаар Ондо-д хандах эрхтэй.
  8. Найм. Гомдол гаргах
    1. Хэрэглэгч энэхүү Хувийн мэдээллийг хамгаалах бодлоготой холбоотой санал, гомдол, мэдээлэл байгаа бол Ондо-гийн info.ondo.mn цахим шуудан, 6666, 18006666, 72110101 утас, Ондо-гийн Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимп, Нью Хоризонс оффисын 201 тоотод биечлэн ирж эсхүл шуудангаар ирүүлж, шийдвэрлүүлнэ.
    2. Ондо нь санал, гомдол, мэдээллийг хэрхэн шийдвэрлэсэн талаараа Хэрэглэгчид боломжит сувгаар мэдэгдэнэ.
ХЭРЭГЛЭГЧ ЭНЭХҮҮ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХАМГААЛАХ БОДЛОГОТОЙ ТАНИЛЦАЖ, МЭДЭЭЛЛЭЭ ЦУГЛУУЛАХ, АШИГЛАХ, ДАМЖУУЛАХ, УСТГУУЛАХ ТАЛААР БҮРЭН ОЙЛГОЖ, САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР ЗӨВШӨӨРЧ, БАТАЛГААЖУУЛЖ БАЙНА.