Түгээмэл асуулт

SuperNet гэж юу вэ?
SuperNet бол утасгүй хөдөлгөөнт, үүрэн холбооны оператор ОНДО-гийн 4G LTE сүлжээ орсон байршилд ашиглах боломжтой өрх болон жижиг дунд аж ахуйн нэгжид зориулсан интернетийн үйлчилгээ.
Хэрхэн SuperNet-н шинэ хэрэглэгч болох вэ?
www.supernet.mn вэб хуудсан болон ONDO мобайл апп-д бүртгүүлэн интернет үйлчилгээ, төхөөрөмжөө захиалснаар хэрэглэгч болно.

Харин та аль хэдийн ondo.mn -ийн хэрэглэгч болсон бол тус вэб-д бүртгэлтэй дугаараар шууд нэвтрэх боломжтой.
Дата багц ямар сонголттой байдаг вэ?
Үндсэн багцДатаХоногХурдҮнэ*
Өрхийн 3 Mbps100GB30 хоног3Mbps19,000
Өрхийн 6 Mbps150GB30 хоног6Mbps25,000
Өрхийн 9 Mbps300GB 30 хоног 9Mbps55,000
Өрхийн хурдны хязгааргүй400GB 30 хоног Хязгааргүй100,000
Байгууллагын хурдны хязгааргүй400GB 30 хоног Хязгааргүй100,000
*Төгрөг /НӨАТ орсон дүн/
Үйлчилгээний нөхцөл
НөхцөлТөхөөрөмж Үндсэн үнэУрьдчилгаа Гэрээний үүрэг
БэлнээрBaicells180’000₮-
TP-Link240’000₮-
ГэрээгээрBaicells180’000₮60’000₮12 сарын хугацаанд тасралтгүй ашиглах
Салбарт хандан шинэ хэрэглэгч болоход юу хэрэгтэй вэ?
Өөрийн биеэр шаардагдах материалтайгаа ирж гэрээ байгуулан шинэ хэрэглэгч болно. ( Энд дарж салбарын мэдээлэл авна уу. )
• Өрхийн интернэт - Иргэний үнэмлэх, гэрээ байгуулахад өөрийн биеэр байх
• Байгууллага - Байгууллагын гэрчилгээ, тамга гэрээ байгуулах эрх бүхий албан тушаалтан
Зайнаас үйлчилгээний захиалга яаж өгөх вэ?
www.supernet.mn болон ONDO мобайл апп-аар нэвтрэн (Бүтээгдэхүүн үйлчилгээ- Supernet) “Захиалга өгөх” хэсэгт интернэт төхөөрөмж болон багцаа сонгон төлбөр төлснөөрзахиалга нь баталгаажна. Мөн 1800-6666 дугаарлуу залган захиалга өгөх боломжтой.
Хугацаа дуусаагүй байхад дагалдах дата дуусахад яах вэ?
Дараах нэмэлт багцаар цэнэглэж тухайн хүчинтэй хугацаандаа ашиглаарай.
ДатаХоногХурдҮнэ*
10GBҮндсэн багцын хоногоор хязгаарлагданаҮндсэн багцын хурдаар хязгаарлагдана3,000
30GB 8,000
50GB 12,000
*Төгрөг /НӨАТ орсон дүн/
Тасралтгүй ашиглах нөхцөлөөр хэдэн удаа үйлчилгээ авах боломжтой вэ?
Тасралтгүй ашиглах нөхцөлөөр хэрэглэгч зөвхөн нэг удаа өөрийн нэр дээр интернэт төхөөрөмжийг авах боломжтой.
Захиалсан төхөөрөмж хэзээ хүргэгдэх вэ?
Захиалга баталгаажсанаас хойш байршлаас шалтгаалан 72 цагийн дотор хүргэлт хийнэ. Захиалга очих өдөр хүргэлтийн ажилтан тантай холбогдоно. (Бүх нийтийн амралт, тэмдэглэлт баярын өдрүүдээр хүргэлт хийгдэхгүй болно)
Үйлчилгээний нөхцөлийг хаанаас харж болох вэ?
Доорх линкээр үйлчилгээний нөхцөлтөй танилцаарай.( Үйлчилгээний нөхцөл )
Supernet-ийн төхөөрөмж худалдан авалгүйгээр хэрэглэгч болох боломжтой юу?
Болно. Дараах 2 аргаас аль нэгийг сонгон төхөөрөмж худалдан авалгүйгээр хэрэглэгч болох боломжтой.
  1. Түрээсийн төхөөрөмж. Түрээсийн төхөөрөмж гэж юу вэ?
    Хэрэглэгч та Supernet-ийн 4G/LTE роүтер, интернэтийн төхөөрөмж худалдан авахгүйгээр барьцаа төлбөр байршуулан тодорхой хугацаанд манай компаниас төхөөрөмж түрээслэн интернэт үйлчилгээг ашиглах боломжтой. Лавлах 1800-6666
  2. Өөрт байгаа төхөөрөмжөө ашиглах.
    Манай компаниас төхөөрөмж худалдан авахгүйгээр өөрт байгаа Мобиком, Юнител, Скайтел гэх мэт дотоодын үйлчилгээ эрхлэгчдийн сүлжээнд ашиглагдаж байгаад гэрээний хугацаа дууссан, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан эсвэл бусад гадаад улсаас худалдан авсан 4G/LTE (LTE Band 40TDD) дэмждэг, сим карт уншдаг 4G/LTE, 5G роүтер, интернетийн төхөөрөмж ашиглан Supernet-ийн хэрэглэгч болох боломжтой. (Ашиглах төхөөрөмж нь бусад сүлжээний LOCK-гүй байх ёстойг анхаарна уу)
SuperNet-ийн өөрт тохирсон багцаа хэрхэн сонгох вэ?
Өөрт тохирсон багцаа сонгохын тулд
  1. Нэгэн зэрэг интернэт хэрэглэх идэвхитэй хэрэглэгч болон ухаалаг төхөөрөмжийн тоог (гар утас, notebook, таблет, iPad гэх мэт интернэт ашиглаж байгаа төхөөрөмжүүд) тооцоолох хэрэгтэй. /Таны сонгож авсан багцын хурдыг хамт хэрэглэж байгаа хүмүүс хурдыг нь хувааж хэрэглэнэ гэдгийг анхаарна уу. Жишээ нь: 3Мbps хурдтай багц сонгон аваад нэг нэг төхөөрөмжтэй 3-н хүн эсвэл 3-н төхөөрөмжтэй 1 хүн интернэтэд холбогдох тохиолдолд төхөөрөмж тус бүрийн интернэтэд холбогдох хамгийн дээд хурд нь 1Мbps байх болно гэдгийг анхаарна уу 2 төхөөрөмж зэрэг орж байгаа тохиодолд 1 төхөөрөмж тус бүрийн интернэтэд холбогдох хамгийн дээд хурд 1.5Мbps байх болно гэдгийг анхаарна уу./
  2. Интернэт хэрэглээ буюу Интернэтэд холбогдох гэж байгаа хүмүүс маань интернет орчинд ямар үйлчилгээ хэрэглэх, ашиглах гэдгийгээ тодорхойлох Та интернэт орчинд тоглоом тоглох, аудио, видео бичлэг үзэх, и-мэйл шалгах, social media ашиглах зэрэг ямар хэрэглээ,үйлдэл ихэвчлэн хийхээс шалтгаалан өөрийн интернэтийн хурдаа сонгох шаардлагатай байдаг. Жишээ нь: Ямар ч гацалтгүй FULL 1080 HD бичлэг үзэхийг хүсвэл таны буюу 1 хэрэглэгчийн (1 төхөөрөмжийн) интернэтийн үйлчилгээний багцын хурд доод тал нь 5Мbps байх шаардлагатай. 3Мbps багцтай хүн FULL 1080 HD бичлэг үзэхэд бага зэрэг буферлэх, ачаалах болно.//

Хэрхэн цэнэглэх вэ?
Үндсэн багцын төлбөрийг 3 хэлбэрээр төлж болно.
  1. Веб хуудсаар хандан цэнэглэх боломжтой.Энд дарна уу
  2. ONDO мобайл апп ашиглан төлбөр төлж цэнэглэлт хийх боломжтой.Энд дарна уу
  3. Дансаар цэнэглэх боломжтой.

    Хаан банк: 5115109479

    Хүлээн авагч: ОНДО

    Гүйлгээний утга: Вебсайт-д бүртгэлтэй утасны дугаар ба үндсэн багцын код заавал бичих


    Жишээ гүйлгээний утга:94001421 S150 (Дугаараа болон багцын кодоо буруу болон дутуу бичсэн тохиолдолд гүйлгээ амжилтгүй болно).
Үндсэн багцКод
30 хоног90 хоног180 хоног360 хоног
Өрхийн 3mbps 100GB багц S100S100D90S100D180S100D360
Өрхийн 6mbps 150GB багцS150S150D90S150D180S150D360
Өрхийн 9mbps 300GB багц S300S300D90S300D180S300D360
Өрхийн Хурдны хязгааргүй 400GB багц S400S400D90S400D180S400D360
Байгууллагын Хурдны хязгааргүй 400GB багц
Нэмэлт Дата багцКод
10GB (хоноггүй)S10
30GB (хоноггүй)S30
50GB (хоноггүй)S50
*Үндсэн багцын хугацаанд хүчинтэй
Олон сараар төлж болох уу?
Боломжтой. Үндсэн багцуудаас 90, 180, 360 хоногтой багцуудаар цэнэглэлт хийх боломжтой. Урт хугацаагаар цэнэглэвэл 15% хүртэл хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ авах боломжтой.
Үндсэн багцын дата дууссан үед яаж дата авах вэ?
Үндсэн багцад дагалдах дата дууссан үед та www.supernet.mn сайтаас мөн ONDO апп ашиглан Нэмэлт Дата багц 10GB, 30GB, 50GB-с сонгон авах боломжтой.
ДатаХоногХурдҮнэ*
10GBҮндсэн багцын хоногоор хязгаарлагданаҮндсэн багцын хурдаар хязгаарлагдана3,000
30GB8,000
50GB12,000
Цэнэглэлт ороогүй үед яах вэ?
Цэнэглэлт ороогүй тохиолдолд хэрэглэгчийн лавлах 72110101 дугаарт залган цэнэглэлтээ шалгуулна уу.
Гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцалж болох уу?
Та Wi-Fi төхөөрөмжөө 12 болон 24 сарын гэрээ байгуулж авсан тохиолдолд хугацаанаас нь өмнө цуцлах бол гэрээнд заасан нөхөн төлбөрийн дүнг төлөх үүрэгтэй.
Байгууллага ямар багцаар цэнэглэх вэ?
Байгууллага зөвхөн Хурдны хязгааргүй 400GB багцаар цэнэглэлт хийнэ.
Байгууллага НӨАТ баримт яаж авах вэ?
Бүртгэлтэй и-мэйл хаягаар төлбөр баталгаажсаны дараа НӨАТ баримт илгээгдэх болно.
Хувь хүн байгууллага дээр НӨАТ баримт авч болох уу?
Боломжгүй.

Үндсэн багцын хүчинтэй хугацаа болон Дата үлдэгдлээ хэрхэн шалгах вэ?
Та ONDO апп ашиглах эсвэл www.supernet.mn вэб сайт руу бүртгэлтэй дугаараар нэвтрэн үлдэгдэл дата болон хоногоо шалгах боломжтой.
ONDO апп-ээр хэрэглээгээ хянахыг зөвлөж байна. ONDO app татах
Үндсэн багцын хугацаа дуусахад үлдэгдэл дата тэглэх үү?
Үндсэн багцад дагалдах дата нь тухайн сардаа хүчинтэй ба уг хугацаа дуусахад дата үлдэгдэл тэглэхийг анхаарна уу.
Үндсэн багцын хугацаа дуусахад Нэмэлт дата багцын үлдэгдэл тэглэх үү?
Нэмэлт дата багцын үлдэгдэл нь үндсэн багцын хугацаа дуусахад тэглэхийг анхаарна уу.
Үндсэн багцын хурдыг хэрхэн нэмэгдүүлэх вэ?
Одоогийн өөрийн хэрэглэж байгаа Үндсэн багцаас илүү хурдтай багц худалдан авсанаар таны интернэтэд холбогдох хурд нэмэгдэнэ. (Жишээ нь Одоо Өрхийн 3Мbps багц хэрэглэдэг бол Дараагийн цэнэглэлтээрээ Өрхийн 6Мbps багц сонгож идэвхижүүлсэнээр таны интернэтэд холбогдох хурд нэмэгдэнэ. Өмнөх цэнэглэлтийн хугацаа дуусч байж дараагийн цэнэглэлтийн багц идэвхжихийг анхаарна уу.)
Wi-Fi нууц үгээ хэрхэн өөрчлөх вэ?
Хэрвээ Baicells төхөөрөмжтэй бол дараах зааврын дагуу нууц үгээ солихыг зөвлөж байна.
  1. 192.168.150.1 вэб хуудсанд хандан гарч ирсэн цонхон дээр username болон password аль аль дээр admin гэж бичиж нэвтэрнэ. (Дээрхи веб рүү хандахад тухайн төхөөрөмжийн Wi-Fi сүлжээнд холбогдсон байх эсвэл LAN порт руу UTP CAT5 кабелиэр холбогдсон байх “LAN порт руу холбогдсон тохиолдолд компьютерийн IP хаяг 192.168.150.1 гэдгээс өөр хаяг тохируулсан байх” шаардлагатайг анхаарна уу.)
  2. Нэвтэрч ороод Network -- WLAN Settings -- DISABLE ард талын Settings дээр дарж орно.
  3. Settings цонхны SSID хэсэгт WiFi сүлжээ үүсгэх, цацах нэрээ бичнэ, Password хэсэгт нууц үгээ бичнэ.
  4. Save & Apply


Хэрвээ TPLink MR400 төхөөрөмжтэй бол дараах зааврын дагуу нууц үгээ солихыг зөвлөж байна.
  1. tplinkmodem.net вэб хуудсанд хандан username болон password дээр admin гэж бичин нэвтэрнэ. (Дээрх веб рүү хандахад тухайн төхөөрөмжийн Wi-Fi сүлжээнд холбогдсон байх эсвэл LAN порт руу UTP CAT5 кабелиэр холбогдсон байх “LAN порт руу холбогдсон тохиолдолд компьютерийн IP хаяг 192.168.150.1 гэдгээс өөр хаяг тохируулсан байх” шаардлагатайг анхаарна уу.)
  2. Нэвтэрч ороод BASIC -- Wireless гэж орно.
  3. Тухайн TPLink төхөөрөмж 2 төрлийн Wi-Fi сүлжээ үүсгэдэг, цацдаг тул Wi-Fi нэр, нууц үг солих 2 хэсэг гарч ирнэ, Аль сүлжээгээ солих гэж байгаагаа сонгоод нэр болон нууц үгээ бичээд Save дараад болно.


АНХААРУУЛГА
Нууц үг солигдож дуусмагц интернэтэд холбогдсон төхөөрөмжүүд бүгд холболт салж Wi-Fi сүлжээнд дахин холбогдох хэрэгтэй, дахин холбогдохдоо шинэ Wi-Fi сүлжээний нэр болон нууц үгээр орно.
Төхөөрөмжийг Reset хийх үед тухайн төхөөрөмжийн өөрчилсөн Wi-Fi сүлжээний нэр болон нууц үг нь буцаад үйлдвэрээс ирсэн горим руугаа шилжиж өөрчлөгддөгийг анхаараарай.
Нэг хэрэглэгч интернэт орчинд үйлдэл хийхэд ямар хурд шаардагдах вэ?
Хамгийн багадаа
Имэйл1 Mbps
Веб ашиглах3 Mbps
Сошиал Медиа3 Mbps
SD бичлэг3 Mbps
HD бичлэг5 Mbps
4K бичлэг25 Mbps
Онлайн тоглоом5 Mbps
Стриминг хөгжим1 Mbps
1-1 видео дуудлага1 Mbps
Олон хүнтэй видео уулзалт2 Mbps
Дата хурдан дуусаад байна. Яах уу?
Дата хурдан дууссан бол хэрэглээгээ хянаж үзээрэй 1 цагт ашиглагдах датаны дундаж хэмжээ*

Дата хамгийн их зарцуулдаг зүйл бол streaming буюу видео бичлэг, live, reels зэрэг үйлчилгээнүүд байдаг бөгөөд ямар нягтралтай бичлэг хэр удаан тасралтгүй хугацаанд үзсэнээсээ хамаарч дата хэрэглээ өөр өөр байна. (Жишээ нь Netflix дээр 4К бичлэг 10 цаг үзэхэд ойролцоогоор 70GB дата зарцуулагдана.) Бичлэг үзэх /үзэж буй бичлэгийн нягтралын хэмжээнээс хамаарна/
НягтралХугацааЗарцуулагдах Data
Netflix/YouTubeSD бичлэг 1 цаг264MB-с 1GB
HD бичлэг1 цаг870MB-с 3GB
4К бичлэг1 цаг2.7GB-с 7GB
FacebookLive 1 цаг1.8GB
Twitch бичлэгVideo 1 цагSD 540MB
Live 1 цагHD 1.57GB
TiktokVideo 1 цаг1 GB
InstagramLive 1 цаг1.5 GB
Reels 1 цаг600MB
Online GameТоглоомын төрлөөс хамаарна1 цаг40MB-700MB
Social mediaБичлэг үзэхгүйгээр1 цаг100MB
*интернэтэд холбогдох хурднаас хамаарч өөр өөр байх боломжтой

“Supernet” төхөөрөмжид нэгэн зэрэг хэдэн хэрэглэгч холбогдох боломжтой вэ?
Wi-Fi-д холбогдох боломжтой хэрэглэгчийн тоо Үндсэн багцын сонгосон хурдаас хамаарана. (Жишээ нь: Өрхийн 3Мbps багц 3 хүртэлхи хүнтэй өрх ашиглахад тохиромжтой)
ХурдХолбогдох боломжтой төхөөрөмжийн тоо*
3Mbps3 хүртэл
6Mbps6 хүртэл
9Mbps9 хүртэл
Хязгааргүй 12 хүртэл
*Дундаж интернэтэд холбогдох хэрэглээг дундаж боломжит хурдаар ашиглах тохиолдлыг тооцоолсон болно
“Supernet” төхөөрөмж асаахгүй байвал яах вэ?
Механик гэмтэл болон бусад хүчин зүйлээс шалтгаалан төхөөрөмж асахгүй байгаа тохиолдолд хэрэглэгчийн лавлах төвд хандан төхөөрөмжөө шалгуулах захиалга өгнө. Инженер төхөөрөмжийг шалгаж үзээд шалтгааныг тодруулан гэрээнд заасны дагуу асуудлыг шийдвэрлэнэ.
Интернэтийн хурдаа хэрхэн шалгах вэ?
Speedtest.net эсвэл Fast.com вэбсайтаар интернэтийн хурдаа шалгах боломжтой.