“Олуулаа багц”-ын хүрээнд хувьцаа бэлгэнд авах эрх үүссэн ч, гэрээ байгуулаагүй хэрэглэгчдийн анхааралд

2026 оны 9-р сарын 01

 

ОНДО ХХК нь “Олуулаа багц”-ын хүрээнд 24 сарын турш тасралтгүй цэнэглэлт хийж, тодорхой нөхцөлийг хангасан үнэнч хэрэглэгч нартаа хувьцаа бэлэглэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ.

 

Нийт 2,500+ хэрэглэгч хувьцаа бэлгэнд авах эрх үүссэнээс ихэнх хэрэглэгч гэрээгээ амжилттай байгуулсан бөгөөд одоогоор гэрээ байгуулаагүй цөөн тооны хэрэглэгч үлдсэн байна.

 

Хуулийн шаардлагын хүрээнд хувьцааны эрхийг хэрэглэгчид шилжүүлэхийн өмнө заавал гэрээ байгуулах шаардлагатай тул гэрээгээ хараахан байгуулаагүй хэрэглэгч Та:

  • 2026 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор
  • City Center-ийн 5 давхарт
  • 09:00–18:00 цагийн хооронд хүрэлцэн ирж гэрээгээ байгуулна уу.

 

Анхааруулга: Дээрх хугацаанд гэрээ байгуулаагүй тохиолдолд “Олуулаа багц”-ын хүрээнд үүссэн хувьцаа бэлгэнд авах эрх хэрэгжих боломжгүй болохыг анхаарна уу.

 

24 сарын турш ОНДО-г сонгон, бидэнтэй хамт байсан Танд баярлалаа.

Cанал болгох