ONDO ХХК нь “Олуулаа” багцын хэрэглэгчдэдээ зориулан хувьцаа эзэмших эрх бэлэглэх арга хэмжээг 2026 оны 6 сарын 24-ний өдөр зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээний үеэр хувьцаа эзэмших эрхтэй хэрэглэгчид дараах үйл явцыг гүйцэтгэнэ:
- Хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулах
- Гэрээг нотариатаар баталгаажуулах
- Хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд бүртгүүлэх
Бүрдүүлэх материал
Иргэн:
- Иргэний үнэмлэх
- Өөрийн биеэр ирэх шаардлагатай
Байгууллага:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ
- Дүрмийн хуулбар
- Гүйцэтгэх захирал эсвэл итгэмжлэлтэй төлөөлөгч оролцоно
Анхаарах зүйлс
- Нотариатын үйлчилгээний төлбөр нь үнийн дүнгийн 0.5% байна.
- 2026 оны 6 сарын 24-ний өдөр зохион байгуулагдах арга хэмжээнд ирж амжаагүй тохиолдолд дараагийн гэрээ байгуулах боломжтой өдрийн мэдээллийг таны ONDO дугаар болон бүртгэлтэй имэйл хаяг руу илгээнэ.
- Хувьцаа бэлэглэх эрх шилжүүлэх гэрээг 2026 оны 06 сарын 24-ний өдрөөс хойш 90 хоногийн дотор байгуулах боломжтой.
Арга хэмжээний мэдээлэл
📍 Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпын гудамж, ITC Tower 1 давхар, ZU Ballroom
🕒 Хугацаа: 2026.06.24 15:00 – 19:00
Өөрийн хувьцааны мэдээлэл болон бүртгүүлэх мэдээлэлтэй танилцах
Та өөрийн эзэмших хувьцааны эрхийн мэдээллийг бүртгэлтэй хэсэгрүүгээ орон ОЛУУЛАА багцтай дугаар дээрээсээ харах боломжтой.
ОЛУУЛАА арга хэмжээнд доорх товчоор бүртгүүлээрэй.