Samsung-ийн утаснуудад ашигладаг сүүлийн үеийн технологиуд

2024 оны 10-р сарын 01

Dynamic AMOLED 2X дэлгэц

 

Энэ дэлгэц нь илүү тод, өнгө ялгаралт сайтай бөгөөд 120Hz хурдтай ажиллаж, хөдөлгөөнийг илүү жигд, зөөлөн харуулдаг. Мөн Blue Light Filter-ийг сайжруулж, нүд ядраах нөлөөг багасгасан байна.  

 

AI өргөтгөлтэй камер 

 

Камерууд нь орчны гэрлийг автоматаар таньж, тохируулга хийснээр шөнийн зургийг илүү чанартай авдаг болгосон. AI нь мөн хөрөг зургийн горимыг сайжруулж, арын дэвсгэрийг зөвхөн линзээр бус хиймэл оюун ухаан ашиглан маш сайн нарийвчлалтай бүдгэрүүлж өгдөгөөрөө давуу талтай юм.  

 

Battery Saving технологи

 

Samsung сүүлийн үеийн утаснуудынхаа баттерейний зарцуулалтыг илүү үр ашигтай байлгах тал дээр анхаар, нэг удаагийн цэнэглэлтээр илүү удаан ашиглах боломжийг хэрэглэгчдэд олгохоор идэвхтэй ажиллаж байна. Үүний тулд тэд баттерей зарцуулалтыг AI болон программ хангамж ашиглан хэмнэлтийн алгоритмууд бүтээсэн бөгөөд энэ нь ч маш үр дүнтэй ажиллаж байгаа ажээ.  


 

Cанал болгох