2024 оны 5-р сарын 13
“Ондо” ХХК /цаашид “Ондо”, эсхүл “бид” гэх/ -ийн санал болгож буй дугаараас Хэрэглэгч /цаашид “Хэрэглэгч”, эсхүл “Та” гэх/ Та өөрт таалагдсанаа сонгон авч Бидний зүгээс үзүүлэх яриа, зурвас илгээх, интернэт дата гэх мэт аливаа үйлчилгээг авах боломжтой болно.
Хэрэглэгч Та сонгон авсан дугаараа хэрхэн ашиглах, тийнхүү ашиглах явцад Та болон Ондо нарын хооронд үүсэх харилцааг зохицуулах зорилгоор энэхүү Гэрээг байгуулж байгаа болно. Энэхүү Дугаар ашиглах гэрээг байгуулахаас өмнөд дор дурдсан анхааруулгыг сайтар уншиж танилцана уу.
АНХААРУУЛГА
“Ондо нь өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг https://ondo.mn/ сайтад байршуулсан нутаг дэвсгэрт цаашид “Сүлжээ барих нутаг дэвсгэр” гэх/ зөвхөн үзүүлж байна. Хэрэглэгч Та Ондо-гийн Сүлжээ барих нутаг дэвсгэрийг шалган үзэж, Таны хэрэгцээг хангасан гэж үзвэл энэхүү Дугаар ашиглах гэрээг байгуулна уу. Ондо-гийн сүлжээ ороогүй нутаг дэвсгэрт Та байгаа бол энэхүү Гэрээг байгуулахгүй байхыг зөвлөе.
Түүнчлэн Хэрэглэгч Та авсан дугаараа зөвхөн 4G LTE, VoLTE дэмждэг гар утас, бусад төхөөрөмж дээр ашиглаж яриа, зурвас бичих, дата үйлчилгээг авах боломжтой. Хэрэв Таны ашиглах гар утас, төхөөрөмж 4G LTE дэмждэг боловч VoLTE дэмждэггүй бол ярианы үйлчилгээ авах боломжгүй, дата болон зурвас бичих үйлчилгээ авах боломжтой гэдгийг Танд анхааруулъя.
Хэрэглэгч Та бусдын нэр, регистрийн дугаар болон бусад аливаа хувийн мэдээллийг ашиглаж дугаар авах эрхгүй бөгөөд тийнхүү бусдын мэдээллийг ашиглах нь Монгол Улсын Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох гэмт үйлдэл болохыг Бид анхааруулах үүрэгтэй юм.”
Хэрэглэгч Та энэхүү Дугаар ашиглах гэрээтэй уншиж танилцаад '“Би ......... овогтой ........ гэрээг зөвшөөрөв”' гэсэн товчийг дарснаар эсхүл Ондогийн борлуулалтын төвд өөрийн биеэр ирж гарын үсэг зурснаар тус гэрээг Бидэнтэй байгуулсанд тооцно.
Энэхүү Гэрээгээр зохицуулагдаагүй харилцааг Монгол Улсын холбогдох хууль, журам болон Ондо-гийн Үйлчилгээний нөхцөлийн дагуу зохицуулна.
1. Шинэ дугаар авах
1.1. Хэрэглэгч өөрийн нэр дээр 5 хүртэлх дугаар авч ашиглах боломжтой.
1.2. Хэрэглэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх бүхий албан тушаалтны хүсэлтийг үндэслэн бүртгэх бөгөөд хүсэлтэд дугаар ашиглах ажилтнуудын албан тушаалын жагсаалтыг хавсаргасан байна.
1.3. Үйлчилгээ үзүүлэгчээс хүүхдэд зориулсан дугаар гаргах тохиолдолд түүний хувийн мэдээллийг эцэг эх эсхүл асран хамгаалагчийн аль нэгний мэдээлэлтэй хамтад нь бүртгэнэ.
1.4. Монгол Улсад оршин суугаа эсхүл дамжин өнгөрч буй гадаад иргэнд дугаар олгохдоо тухайн иргэний паспортыг үндэслэн улсын нэр, овог, нэр, регистрийн дугаар болон Гадаадын иргэн харьяатын газраас олгосон гадаадын иргэний бүртгэлийн дугаараар баталгаажуулан бүртгэнэ.
2. Дугаар идэвхжүүлэх
2.1. Хэрэглэгч дугаарыг Ондо-с санал болгосон биет, эсхүл биет бус сим дээр суулгах замаар ашиглана.
2.2 .Хэрэглэгч нь биет симийг Ондо-гийн борлуулж буй цэгээс, биет бус симийг https://ondo.mn/ сайтад байрлах зааврын дагуу худалдан авч идэвхжүүлнэ.
3. Бүтээгдэхүүн үйлчилгээ авах
3.1. Ондо нь Үйлчилгээний нөхцөл, урамшуулал, хөнгөлөлт, үнэ тарифын нөхцөлийг бие даан шийдвэрлэх эрхтэй.
3.2. Үйлчилгээ болон багцын төрлөөс хамаарч үнэ тарифыг ялгаатай байдлаар тогтоох бөгөөд Хэрэглэгч нь Ондо-гоос тухайн үед санал болгож буй үйлчилгээний төлбөрийг төлснөөр үйлчилгээ авах боломжтой байна.
3.3. Шинээр гарсан бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцөл, урамшуулал, тарифыг тухайн үед Ондо-гоос санал болгосноор тодорхойлох бөгөөд тус үйлчилгээг авсныг үйлчилгээг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
3.4. Хэрэглэгч энэхүү нөхцөлтэй танилцаагүйгээс үүдэн гарах аливаа асуудлыг Ондо хариуцахгүй болно.
4. Сим сэргээх
4.1. Хэрэглэгч өөрийн нэр дээр бүртгэлтэй дугаарыг алдсан, гээгдүүлсэн, үрэгдүүлсэн зэрэг тохиолдолд сим сэргээлгэх эрхтэй.
4.2. Хэрэглэгч сим сэргээх үйлчилгээг https://ondo.mn/ сайтад хандаж зааврын дагуу авах боломжтой бөгөөд тухайн үед Ондо-гоос тогтоосон биет болон биет бус сим сэргээх үнээр сэргээлгэнэ.
5. Дугаар шилжүүлэх
5.1. Хэрэглэгч дугаараа идэвхжүүлснээс хойш 24 цагийн дотор бусдад шилжүүлэх эрхгүй байна.
5.2. Дугаар шилжүүлэх хэрэглэгч нь шилжүүлэн авах хэрэглэгчийн хамт тус тусын иргэний үнэмлэх эсхүл түүнтэй адилтгах баримт бичигтэйгээ Ондо-гийн борлуулалтын төвд биечлэн эсхүл цахимаар хандаж үйлчилгээ авна.
5.3. Дугаар шилжүүлэх үйлчилгээ үнэгүй байна.
5.4. Дугаар шилжүүлэх үед шилжүүлж буй хэрэглэгчийн дугаар шилжих бөгөөд үлдэгдэл нэгж, дата, хөнгөлөлт урамшууллын эрх нь Дата сим байдлаар хэвээр үлдэх бөгөөд дугаар хүлээн авч буй хэрэглэгчид шилжихгүй.
5.5. Дугаарыг бусдад шилжүүлэхэд өмнө ашиглаж байсан хэрэглэгчийн бүртгэл хуульд заасны дагуу хадгалагдана.
6. Дугаар цуцлах
6.1. Дугаарыг хэрэглэгчийн хүсэлтээр хэдийд ч цуцлах боломжтой бөгөөд дугаарын үнийг буцаан олгохгүй.
6.2. Дугаар цуцлагдах үед дугаар дээрх хэрэглэгчийн бүртгэл, идэвхтэй яриа, зурвас илгээх, дата урамшуулал болон үндсэн эрхүүд цуцлагдана.
6.3. Дугаар цуцлуулах тохиолдолд хэрэглэгч цахимаар эсхүл Ондо-гийн борлуулалтын төвд өөрийн биеэр иргэний үнэмлэхээ авч ирж цуцлуулна.
6.4. Дугаа шилжүүлэх үйлчилгээгээр дугаар шилжүүлсэн тохиолдолд тус дугаарыг цуцласан гэж үзнэ.
7. Ашиглагдаагүй дугаар цуцлах
7.1. Дугаар худалдан авснаас хойш 90 хоногийн хугацаанд идэвхжүүлээгүй, ашиглаагүй, дугаараа цуцлуулах хүсэлт өгөөгүй аль нэг тохиолдолд Хэрэглэгчийн үйлдлийг тухайн дугаараа цуцлуулах албан ёсны санал гэж үзэж Ондо тухайн дугаарыг цуцалж дараагийн санал тавьсан хэрэглэгчид шилжүүлэх эрхтэй болно.
8. Хариуцлага
8.1. Хэрэглэгч өөрийн нэр дээр бүртгэлтэй дугаарыг Ондо-д мэдэгдэхгүйгээр гуравдагч этгээдэд дамжуулахгүй, ашиглуулахгүй байх, гар утас, төхөөрөмжийнхөө нууцлал, хамгаалалт, аюулгүй байдлыг хангах, гадны халдлагаас хамгаалах үүрэгтэй.
8.2. Хэрэглэгч өөрийн нэр дээр бүртгэлтэй дугаараа гуравдагч этгээдэд санаатай болон санамсаргүй байдлаар дамжуулсан, ашиглуулсан, хэрэглүүлснээс үүсэн гарах аливаа үр дагавар, хохирол зардлыг өөрөө бүрэн хариуцна.
8.3. Газар хөдлөлт, аянга цахилгаан, үерийн гамшиг, шуурга зэрэг байгалийн гамшиг зэрэг давагдашгүй хүчин зүйл болон гэнэтийн нийтийг хамарсан үймээн самуун, эмх замбараагүй байдал, ажил хаялт, эрчим хүчний тасалдал, эсэргүүцлийн хөдөлгөөн, гоц халдварт өвчин, дайн, террорист халдлага, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио, цээр бүх нийтийг хамарсан сүлжээний хэт их ачаалал, доголдол, эрчим хүчний хязгаарлалт зэрэг талуудын хүсэл зоригоос үл хамаарах, урьдчилан таамаглах боломжгүй хүчин зүйлээс шалтгаалан Талууд энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд энэхүү Гэрээг зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд нөгөө талд учирсан хохирлыг арилгах үүрэг хүлээхгүй.
8.4. Хэрэглэгчийн хэрэглээний хэв маяг, ашиглаж байгаа гар утас, тоног төхөөрөмж, хэрэглэгчээс шалтгаалсан аливаа саатал, доголдлыг Ондо хариуцахгүй.
ЭНЭХҮҮ ДУГААР АШИГЛАХ ГЭРЭЭТЭЙ БҮРЭН УНШИЖ ТАНИЛЦСАН БӨГӨӨД БҮХ НӨХЦӨЛИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, БАТАЛГААЖУУЛЖ БАЙНА.
“Ондо нь өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг ondo.mn сайтад байршуулсан нутаг дэвсгэрт цаашид “Сүлжээ барих нутаг дэвсгэр” гэх/ зөвхөн үзүүлж байна. Хэрэглэгч Та Ондо-гийн Сүлжээ барих нутаг дэвсгэрийг шалган үзэж, Таны хэрэгцээг хангасан гэж үзвэл энэхүү Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрнө үү. Ондо-гийн сүлжээ ороогүй нутаг дэвсгэрт Та байгаа бол энэхүү Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөхгүй байхыг зөвлөе.
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Энэхүү Үйлчилгээний нөхцөлөөр “Ондо” ХХК /цаашид “Ондо” гэх/ болон түүний хамаарал бүхий компаниудаас санал болгож байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээг Хэрэглэгч авахтай холбоотой харилцааг зохицуулна.
1.2. Хэрэглэгч нь энэхүү Үйлчилгээний нөхцөл болон Ондо-гийн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах гэрээнд үйлчилгээг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа Ондо-гоос Үйлчилгээ авч байгаа иргэн, хуулийн этгээдийг хэлнэ.
1.2.1. Хуульд өөрөөр заагаагүй бол 14-өөс дээш настай иргэн Ондо-ийн дата үйлчилгээг өөрийн нэрээр бүртгүүлж, ашиглаж болно.
1.3. Хэрэглэгч ONDO вэбсайт, SuperNet вэбсайт, ONDO аппликейшн / цаашид “вэбсайт, апп” гэх/-д дараах үйлдэл хийх боломжтой байна.
1.3.1. нэвтрэх;
1.3.2. Үйлчилгээний нөхцөл болон Нууцын бодлоготой танилцаж, зөвшөөрөх;
1.3.3. бүртгүүлэх;
1.3.4. бүтээгдэхүүн, үйлчилгээ авах;
1.3.5. урамшуулал идэвхжүүлэх;
1.3.6. тухайн үеийн технологийн шийдлээс хамаарсан бусад.
1.4. Вэбсайт, апп-д байршуулсан аливаа урилга, санал, нөхцөлийг хүлээн зөвшөөрөх, идэвхжүүлэх, баталгаажуулах үйлдэл хийсэн нь Хэрэглэгч Ондо болон Ондо-гийн хамаарал бүхий компаниудын Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.
Хоёр. Вэбсайт, апп-д нэвтрэх
2.1. Иргэн, хуулийн этгээд вэбсайт, апп-д өөрийн и-мэйл хаяг эсхүл утасны дугаарыг оруулж гар утас, и-мэйл хаягт ирсэн 6 оронтой кодоор эсхүл технологийн шийдлээс хамааран өөрийнхөө үүсгэсэн нууц үгээр нэвтэрнэ.
Гурав. Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж зөвшөөрөх
3.1. Хэрэглэгч энэхүү Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, аливаа хүлээн зөвшөөрөх үйлдэл хийснийг Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, гэрээ байгуулсанд тооцно.
3.2. Ондо-гийн Үйлчилгээний нөхцөл, Хэрэглэгчтэй байгуулсан гэрээ, аливаа баримт бичгүүд нь Хэрэглэгч болон Ондо хоорондын бүхий л тохиролцоог илэрхийлнэ.
3.3. Хэрэглэгч нь энэхүү Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах санал гаргах тохиолдолд 1800-6666 дугаарт, Ондо-гийн дугаараас 6666, 1800-6666 лавлах дугаарт залгаж эсхүл бичгээр мэдэгдэж хүсэлт гаргана.
3.4. Ондо нь энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 3.3-т заасны дагуу ирүүлсэн хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулж, санал гаргасан талд мэдэгдэнэ.
Дөрөв. Хэрэглэгчийг бүртгэх
4.1. Вэбсайт, апп-аар дамжуулан санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглахын тулд Хэрэглэгч дараах мэдээллийг өгөхийг сайн дурын үндсэн дээр зөвшөөрч байна. Үүнд:
4.1.1. овог, нэр /хуулийн этгээд бол тухайн хуулийн этгээдийн оноосон нэр/;
4.1.2. регистрийн дугаар эсхүл иргэний бүртгэлийн дугаар;
4.1.3. утасны дугаар;
4.1.4. албан ёсны болон түр оршин суух хаягийн мэдээлэл;
4.1.5. төхөөрөмжийн мэдээлэл;
4.1.6. хуульд заасан бусад.
4.2. Энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 4.1-д заасны дагуу өгсөн мэдээлэл нь тухайн иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл мөн болохыг таних зорилгоор танилт нэвтрүүлэлтийн арга технологийг ашиглан баталгаажуулахыг Хэрэглэгч зөвшөөрч байна.
4.3. Хэрэглэгч нь өөрийн бүртгэлийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг Ондо-д мэдэгдэн өөрчлүүлнэ.
Тав. Төхөөрөмж түүнд тавигдах шаардлага
5.1. Хэрэглэгч нь Ондо-гийн үйлчилгээг авахын тулд дараах шаардлагад нийцсэн төхөөрөмжтэй байна. Үүнд:
5.1.1. Ярианы үйлчилгээ авах бол таны гар утас VoLTE дэмждэг байх;
5.1.2. Мессеж болон дата үйлчилгээ авах бол таны гар утас 4G/LTE дэмждэг байх.
5.1.3. Хэрэв хэрэглэгч Ондо-гийн үйлчилгээг 2 дах үүрэн үйлчилгээгээр ашиглах тохиолдолд гар утас нь eSIM дэмждэг эсвэл хоёр биет сим дэмждэг байх.
Зургаа. Бүтээгдэхүүн үйлчилгээ
6.1. Энэхүү Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөх үед Ондо нь бүтээгдэхүүн, үйлчилгээгээ Ондо-гийн сүлжээ орсон нутаг дэвсгэрт үзүүлж байгаа гэдгийг Хэрэглэгч ойлгон, энэхүү нөхцөлөөр бүтээгдэхүүн, үйлчилгээг авахыг хүлээн зөвшөөрч байна.
6.2. Ондо нь үйлчилгээний хамрах хүрээ, чанарыг тасралтгүй сайжруулахыг эрмэлзэж, шинээр гарсан бүтээгдэхүүн үйлчилгээ, сүлжээ орсон байршлын өөрчлөлтийн мэдээллийг тухай бүр Хэрэглэгчид өөрийн боломжит сувгаар хүргэнэ.
6.3. Ондо нь Төрийн эрх бүхий байгууллагаас холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шаардсан тохиолдолд Үйлчилгээг хязгаарлах, зогсоох зэрэг хуульд заасан арга хэмжээ авч болно.
6.4. Ондо-гийн бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглах явцад Хэрэглэгчийн ашиглаж байгаа төхөөрөмжөөс шалтгаалан саатал, доголдол гарсан тохиолдолд энэ талаарх гомдлыг Ондо хариуцахгүй.
6.5. Ондо нь тоног төхөөрөмжийг шинэчлэх, өргөтгөх, үйлчилгээний зориулалтыг өөрчлөх тохиолдолд Хэрэглэгчид өөрийн боломжит сувгаар мэдэгдэж, Үйлчилгээг түр хугацаагаар хязгаарлаж болно.
6.6. Хэрэглэгч хөнгөлөлттэй нөхцөлөөр гэрээ байгуулан өөрийн нэр дээр Супернэт үйлчилгээний 1 /нэг/ төхөөрөмж авах эрхтэй.
6.7. Хэрэв та Дугаараа 90-ээс дээш хоног ашиглаагүй буюу дата хэрэглээ болон яриа, мессэж хийгээгүй тохиолдолд Таны Дугаар үлдэгдэлтэй эсэхээс үл хамаарч устана.
Долоо. Дугаар
7.1. Хэрэглэгч нь Ондо-гоос санал болгосон дугааруудаас сонголт хийж ашиглах боломжтой бөгөөд бусад үүрэн холбооны операторуудтай харилцан холболт бүрэн хийгдэж дуустал тухайн авсан дугаараа зөвхөн Ондо-гийн сүлжээнд ашиглахыг зөвшөөрч, ойлгож байгаа болно.
7.2. Хэрэглэгч нь иргэн бол өөрийн нэр дээр хамгийн ихдээ 5 /тав/ дугаар авч ашиглах боломжтой байна.
7.3. Хэрэглэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөх эрх бүхий албан тушаалтны хүсэлтийг үндэслэн бүртгэх бөгөөд хүсэлтэд дугаар ашиглах ажилтнуудын албан тушаалын жагсаалтыг хавсаргасан байна.
7.4. Хэрэглэгч нь гадаадын иргэн бол оффист гадаад паспорттайгаа ирж дугаар авч болно.
7.5. Ондо нь хүүхдэд зориулсан дугаар гаргах тохиолдолд түүний хувийн мэдээллийг эцэг, эхийх нь аль нэгний мэдээлэлтэй хамтад нь бүртгэнэ.
7.6. Ондо нь энэхүү Үйлчилгээний нөхцөл, бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйлчилгээний төлбөрт өөрчлөлт оруулах тохиолдолд Хэрэглэгчид өөрийн боломжит сувгаар хүргэнэ.
Найм. Урамшуулал
8.1. Ондо нь бүтээгдэхүүн, үйлчилгээндээ урамшуулал зарлах эрхтэй бөгөөд тухайн урамшууллын тасралтгүй үргэлжлэх хугацаа нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан журмын хязгаараас хэтрэхгүй байна.
8.2. Ондо нь бүтээгдэхүүн, үйлчилгээний урамшууллын мэдээллийг өөрийн боломжит сувгаар нийтэд мэдээлэх бөгөөд тухайн урамшуулал нь урамшууллын нөхцөлд заасан хугацаанд хүчинтэй байна.
8.3. Урамшуулал дугаар дээр идэвхжүүлсэнээс хойш урамшууллын тусгай нөхцөлд заасан хугацааны дотор тус дугаар дээр бүтээгдэхүүн худалдан аваагүй тохиолдолд дугаар устана.
8.4. Хэрэглэгч бүтээгдэхүүн, үйлчилгээний урамшууллыг Ондо-гоос тогтоосон хугацаанд ашиглаагүй тохиолдолд тус урамшуулал хүчингүй болно.
Ес. Төлбөр тооцоо
9.1. Хэрэглэгч нь бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөр, тооцоог Ондо-гоос санал болгосон төлбөрийн сувгийг ашиглан төлнө.
9.2. Бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрт холбогдох хууль тогтоомжийн дагуу төлөгдөх татвар, хураамж багтсан бөгөөд шинээр татвар, хураамж нэмэгдэх тохиолдолд Ондо нь тухай бүрд Үйлчилгээний төлбөрт өөрчлөлт оруулна.
9.3. Хэрэглэгчийн худалдан авалтын НӨАТ-ын баримтыг Хэрэглэгчийн бүртгэлтэй и-мэйл хаяг руу илгээнэ.
9.4. Хэрэглэгч нь и-мэйл хаягаа буруу бүртгүүлснээс шалтгаалж НӨАТ-ийн баримтаа авч чадаагүй тохиолдолд Ондо нь хариуцлага хүлээхгүй.
9.5. Хэрэглэгч бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрийг төлөөгүй тохиолдолд төлбөр бүрэн төлөгдөх хүртэл Ондо нь үйлчилгээ үзүүлэх боломжгүй.
9.6. Супернэт интернэт үйлчилгээний төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах гэрээ байгуулсан Хэрэглэгч нь байгуулсан гэрээний үүргийн дагуу төлбөр төлөх үүрэгтэй.
9.7. Хэрэглэгч нь энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 9.6-д заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн гэрээнд заасан хариуцлага хүлээнэ.
Арав. Тусгай зөвшөөрөл
10.1. Ондо нь Монгол Улсын харилцаа холбооны зохицуулах хорооноос дараах зөвшөөрлийг авч үйл ажиллагаагаа эрхэлж байна. Үүнд:
10.1.1. Мэдээлэл холбооны ярианы үйлчилгээ эрхлэх /яриа, мэссеж, дата/;
10.1.2. Интернэтийн үйлчилгээ эрхлэх;
10.1.3. Радио давтамж ашиглах.
Арван нэг. Оюуны өмч, барааны тэмдэг
11.1. ОNDO вэбсайт, апп болон түүний программ хангамж нь Ондо-гийн өмч байна.
11.2. Ондо-гийн нэр, лого болон холбогдох бүх бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр, дизайны тэмдэг, уриа нь Ондо-гийн өмч бөгөөд Ондо-гоос урьдчилан бичгээр зөвшөөрөл авалгүйгээр аливаа хэлбэрээр ашиглахыг хориглоно.
Арван хоёр. Хүүхдийн порнографыг мэдээлэх
12.1. Нийгмийн хариуцлагын хүрээнд Ондо нь интернэтийн аюулгүй байдалд анхаардаг бөгөөд Хэрэглэгч нь цахим орчинд хүүхдийг садар самуунд ашигласан зураг, видео зэрэг хүүхэдтэй холбоотой хууль бус үйлдэл ажиглавал Ондо-д мэдэгдэх болон www.ekids.mn-ээр дамжуулан мэдээлэл өгөх эсхүл хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд холбогдож тус тус мэдээлэх боломжтой.
12.2. Хэрэглэгч хүүхдийг аливаа хэлбэрээр садар самуунд ашигласан буюу хүүхдийн порнограф агуулга бүхий зураг, видео дамжуулах, түгээхийг хориглоно.
Арван гурав. Зар сурталчилгаа
13.1. Хэрэглэгч Ондо-гийн бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглаж дараах агуулгатай зар сурталчилгааг түгээхийг хориглоно:
13.1.1. бусдын бүтээгдэхүүнийг гутаан доромжилсон;
13.1.2. Монгол Улсын болон бусад улсын төрийн бэлгэ тэмдэг, түүхэн алдарт хүн, үндэсний мөнгөн тэмдэгт, шашин шүтлэгийг гутаан доромжилсон;
13.1.3. төрийн тусгай алба хаагчийн дүрэмт хувцас, билэгдлийг дүрмийн бус, гаж хэлбэрээр ашигласан;
13.1.4. үндэсний болон түүх, соёлын үнэт зүйлсийн бүртгэлд орсон урлагийн бүтээлийг гутаан доромжилсон;
13.1.5. үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нийгмийн гарал, байдал, нас, хүйс, мэргэжил боловсрол, шашин шүтлэг, үзэл бодлыг гутаан доромжилсон үг хэллэг, харьцуулалт, дүрслэл зэргийг ашигласан;
13.1.6. хүнлэг ёс, ёс суртахуун, Монгол хүний эрхэмлэн дээдэлдэг зан заншлын ёс горимыг зөрчсөн.
13.2. Энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 13.1 дэх заалтыг зөрчсөнөөс үүдэн гарах аливаа үр дагавар, хохирол, зардлыг Хэрэглэгч дангаар хариуцаж, төлж барагдуулна.
Арван дөрөв. Хариуцлага
14.1. Ондо нь дараах тохиолдолд Хэрэглэгчийн үйлчилгээг хязгаарлах эрхтэй бөгөөд түүнээс үүдэн гарах аливаа үр дагавар, хариуцлагыг Хэрэглэгч дангаар хүлээж, учруулсан хохирлыг барагдуулна.
14.2. Хэрэглэгч нь Ондо-гийн бүтээгдэхүүн, үйлчилгээг гуравдагч этгээдэд ашиглуулсан, зохих журмын дагуу ашиглаагүй, ажиллуулаагүй, нэвтрэх нэр, нууц үг, хэрэглэгчийн бүртгэлээ алдсан, задруулсан эсхүл хууль бус үйл ажиллагаанд ашигласан.
14.3. Хэрэглэгчийн зохисгүй хэрэглээ, хайхрамжгүй үйлдлээс шалтгаалсан үйлчилгээний доголдлыг Ондо хариуцахгүй.
14.4. Хэрэглэгч нь сим картаа гуравдагч этгээдэд ашиглуулсан, гуравдагч этгээдийн программ, үйлчилгээг татаж хууль бус зорилгоор ашигласан, хэрэглэснээс үүдэн гарах аливаа үр дагавар, хохирол, зардлыг дангаар хариуцна.
14.5. Ондо-гийн сүлжээний хамрах хүрээнээс газар зүйн хувьд алслагдмал, газар дор байрлалтай, эсхүл тусгаарлагдсан орон зайд Ондо-гийн сүлжээ доголдож болох бөгөөд үүнтэй холбогдон үүсэх аливаа хохирлыг Ондо хариуцахгүй.
14.6. Газар хөдлөлт, аянга цахилгаан, үерийн гамшиг, шуурга, байгалийн гамшиг зэрэг давагдашгүй хүчин зүйл болон гоц халдварт өвчин, дайн, террорист халдлага, гэнэтийн нийтийг хамарсан үймээн самуун, эмх замбараагүй байдал, эсэргүүцлийн хөдөлгөөн , ажил хаялт, эрчим хүчний тасалдал, хязгаарлалт, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио, цээр, бүх нийтийг хамарсан сүлжээний хэт их ачаалал, доголдол, зэрэг Хэрэглэгч болон Ондо-гийн хүсэл зоригоос үл хамаарах, урьдчилан таамаглах боломжгүй хүчин зүйлээс шалтгаалан Ондо гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд Ондо хариуцлага хүлээхгүй.
14.7. Хэрэглэгч сим карт болон сим картыг ашиглах төхөөрөмжийг алдсан тохиолдолд 1800-6666 Ондо-гийн дугаараас 6666, 1800-6666 дугаарт мэдэгдэж үйлчилгээг хаалгана. Үүнээс үүдэн гарах хариуцлагыг Хэрэглэгч дангаар хүлээнэ.
14.8. Ондо эсхүл Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөл болон гэрээнд заасан үүргээ нэг буюу түүнээс дээш удаа ноцтой зөрчсөн тохиолдолд буруугүй талын санаачлагаар гэрээг цуцалж, учирсан хохирлыг буруутай этгээдээс шаардах эрхтэй.
Арван тав. Гомдол, маргаан шийдвэрлэх
15.1. Хэрэглэгч Ондо-гийн Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой санал, хүсэлт, гомдлыг info@ondo.mn цахим шуудан болон 1800-6666, Ондо-гийн дугаараас 6666, 1800-6666 дугаарт, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимп, Нью Хоризонс оффисын 201 тоотод шуудангаар хүргүүлж эсхүл биечлэн ирж шийдвэрлүүлж болно.
15.2. Хэрэглэгч болон Ондо-гийн хооронд маргаан гарсан тохиолдолд маргааныг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ.
15.3. Хэрэглэгч болон Ондо нь харилцан зөвшилцөж чадаагүй тохиолдолд маргааныг Монгол Улсын хууль тогтоомжийг баримтлан, Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.
ХЭРЭГЛЭГЧ ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛТЭЙ БҮРЭН УНШИЖ ТАНИЛЦАЖ ОЙЛГОСОН БӨГӨӨД БҮХ НӨХЦӨЛИЙГ САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, БАТАЛГААЖУУЛЖ БАЙНА.