ONDO гэр бүлд тавтай морил

2023 оны 10-р сарын 25

ONDO-чуудыг товчхон тодорхойлбол ямар нэгэн зүйлд баригдаж ширээнийхээ ард мөнхрөх дургүй хүмүүс юм. Бид гаргаж байгаа бүтээгдэхүүнтэйгээ ижил ХЯЗГААР бас ХУГАЦААНД баригддаггүй. Хэн ч хаана ч дуртай газраа суугаад ажлаа хийх боломжтой. 

 

Бидний 2-дох гэр болсон ONDO OFFICE дотор таны БҮТЭЭЛЧ санааг няцаах хүн байхгүй. Бидний 85 хувийг залуучууд эзэлдэг бөгөөд бидэнд таны ямар сургууль төгсөж, ямар мэргэжлээр сурсан байх нь хамаагүй. Та хэн бэ? Та өөрийгөө хэрхэн бүтээж байгаа вэ? гэдэг ойлголт л бидэнд хамгийн чухал. Цээжний чинь дотор ямар нэгэн зүйлийг ONDO болгох хүсэл мөрөөдөл байвал, төөрөөд яваад байлгүй эртхэн хүрээд ир ээ.

 

ONDO гэр бүл чинь чамайг хүлээж байна.

 

Cанал болгох